Түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн материалыг хүлээн авахыг сунгажээ

2019-08-21 Мэдээ, мэдээлэл

Түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн материалыг хүлээх авах хугацааг сунгажээ

“Буянт Ухаа 2” хорооллын 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдахаар  35 мянга гаруй иргэд цахимаар анкет бөглөсөн. Тэдгээрээс найман ангилал бүрт тэнцсэн иргэдийг сонгон шалгаруулж, олон нийтэд зарлаад байгаа.

Нэгдүгээр шатанд тэнцсэн иргэд шаардлагатай материалыг гурван хоногийн дотор бүрэн бүрдүүлж өгөхөөр журамд тусгасан боловч бодит байдал дээр гурав хоногт амжих боломжгүй байгаа учир хугацааг таван хоног болгож сунгажээ. Тодруулбал, энэ сарын 19-23 хүртэл тэнцсэн иргэдээс нэмэлт материал хүлээн авч байгаа юм. Өнөөдрийн байдлаар тэнцсэн иргэдийн 10 хүрэхгүй хувь нь нэмэлт материалаа бүрдүүлж өгчээ. Хэрэв заасанд хугацаанд нэмэлт материалаа бүрдүүлж өгөөгүй тохиолдолд журмын дагуу дараагийн эрэмбэлэгдсэн иргэнийг сонгон шалгаруулалтад тэнцсэнд тооцох юм.

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.