ТОКИО. /TASS/. “Лекима” хэмээх хар салхи дэгдсэний улмаас “All Nippon Airways”, “Japan Transocean Air” зэрэг Японы агаарын тээврийн компаниуд баасан гарагт тус улсын өмнөд нутгийн Ишигаки, Мияко, Окинава арлуудын хооронд үйлддэг 60 гаруй нислэгээ цуцалсан байна. Энэ тухай телевизийн “NHK” суваг мэдээлжээ.
Японы өмнөд нутагт мөн гаталга онгоцны үйлчилгээг зогсоосон байна. Хүчтэй салхины улмаас пүрэв гарагийн шөнө цахилгаан дамжуулах шугамд гэмтэж, Мияко арлын 15 мянган байшингийн гэрэл цахилгаан тасарчээ. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, Окинава арлын Наха болон Гинован хотод дөрвөн хүн бэртсэн байна.
“Лекима” нь энэ жил Номхон далайд дэгдсэн ес дэх хар салхи юм. Одоогийн байдлаар салхины хурд секундэд 50 метр хүрч байгаа аж.
Далайн хар салхи Окинава арлыг ерөнхийдөө дайран өнгөрч байгаа бөгөөд Хятад руу чиглэлээ өөрчилжээ. Хар салхи ойртож буйтай холбоотойгоор Хятадын зүүн эргийн хэд хэдэн бүс нутагт аюулын шар дохиог асаасан байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30417
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.