19-р зууны 30 аад онд Францын химич Жан Батист Дюма /1800-1884/ организ химийн нэгдэл дэх устөрөгчийн атомыг хлороор халах урвалыг судалжээ. Тэрээр цууны хүчил CH2COOH-ийг хлоржуулж 3н хлорт цууны хүчлийг гарган авчээ. Гэтэл олон химичид Дюмагийн ажилд итгэлгүй ханджээ. Тэр үед олон нийтийн хүлээн зөвшөөрч байсан Берцелиусын онол ёсоор эерэгээр цэнэглэгдсэн устөрөгчийн атом нь сөргөөр цэнэглэгдсэн хлорын атомаар халагдах учиргүй байжээ.
Энэ байдлыг Германы нэрт химич Фридрих Велер шүүхээр шийдсэн байна. Тэр 1840 онд өөрийн нөхөр алдартай эрдэмтэн “Химийн оны тэмдэглэл” ийг хэвлэгч Юстус Либихт хэн нэгэн Ш.Виндлерийн нэрээр Дюмагийн шинэ амжилттай нээлтийн тухай бичсэн өгүүллээ өгчээ.
Өгүүллэгийн тайлбар нь Лондонгийн мухлагууд ганцхан хлороос бүтсэн нэхмэлүүдээр хийсэн шөнийн шовгор малгай, дулаахан дотоожийг шаламгай худалдаалж байх болно гэсэн утгатай байв.
Энэ шоглол Либхт таалагдсан учир Дюмагийн өгүүллэгийн дараагийн хуудсанд олон удаа хэвлэгдсэн юм. Ёгт сануулга үнэн байсан төдийгүй Дюмагийн зөв байсан юм.
Эх сурвалж: Newsmedia.mn
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.