Далай лам бүсгүйчүүдээс уучлал хүслээ

2019-07-3 Ертөнц

Далай лам бүсгүйчүүдээс уучлал хүслээ

Төвдийн Буддын шашны тэргүүн, арвандөрөвдүгээр Далай лам өнгөрсөн сард BBC сувгийн сэтгүүлч Ражини Вайдянатхантай уулзаж ярилцсан. Тэрбээр ярилцлагын үеэр “Миний залгамжлагч эмэгтэй хүн байвал сайхан. Дотоод сэтгэлийн гоо сайхан чухал ч гадаад үзэмж түүнээс дутахгүй хамааралтай. Бүсгүйчүүд нүүрээ будаж, гоо сайхандаа анхаардаг нь зөв” хэмээн ярьсан юм. Гэвч дээрхийн гэгээнтний үг олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэлтэй тулгарч, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсан хэмээн буруушаагдаж, цахим сүлжээнд багагүй дуулиан дэгдээгээд байна. 

Харин Далай ламын бие төлөөлөгчөөс гэгээнтэн хэлсэн үгэндээ гүнээ уучлал хүсэж байгааг илэрхийлжээ. Хэн нэгнийг гомдоож, бухимдуулахыг хүсээгүй зүгээр наргиж хэлсэн үг хэмээн ойлгож уучлахыг тэр хүслээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.