Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм Форумтай хамтран зохион байгуулдаг Хүний эрхийн цуврал лекцийн 43 дахь удаагийн лекц та бүхэнд хүрэх гэж байна.
Энэ удаагийн лекцээр Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ-ын гүйцэтгэх захирал О.Батбаяр оролцож “Авлигатай тэмцэж хүний эрхийг дээдэлсэн сайн жишиг” сэдвээр лекц унших гэж байна.
Бусад улс орнууд хууль тогтоомж, бодлогоор хэрхэн авлигатай тэмцэж, түүнийг таслан зогсоосон сайн туршлагуудаас хуваалцаж, тэдгээр сайн туршлагыг хэрхэн Монгол Улсад нэвтрүүлэх боломжийн талаар санал бодлоо солилцоно.
Лекц 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 15:00 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны 2 давхрын хурлын дугуй танхимд болно.
Хэрэв та тус лекцид оролцохыг хүсвэл ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд 51-262752 дугаарын утсаар холбогдон бүртгүүлж болох бөгөөд мөн ch.bilguun@nhrcm.gov.mn хаягаар овог, нэр, байгууллагаа илгээгээд бүртгүүлж болно. Лекц үнэ төлбөргүй бөгөөд сонирхсон хүн бүрт нээлттэй.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.