Ерөнхий сайд асан М.Энхсайханыг баривчилжээ

2019-06-21 Мэдээ, мэдээлэл

 

Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдаар ажиллаж байсан М.Энхсайханыг баривчилжээ. Түүнийг урд шөнө /2019.06.20/ АТГ-аас баривчилсан байна.

М.Энхсайханыг Тавантолгойн ордтой холбоотойгоор ийнхүү баривчилж шалгаж эхэлсэн бөгөөд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьж байгаа аж.

Энэ талаар АТГ-аас тодруулахад “ Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцад бусдад хууль бус давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайханыг холбогдуулж өчигдрөөс сэжигтнээр баривчилсан” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.