Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраас “Орон нутгийн замын хөдөлгөөний соёл-2019” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг энэ сарын 15-наас эхлүүлээд байна.
Тус аймагт 2019 оны эхний таван сарын байдлаар зам тээврийн осол хэрэг 10 бүртгэгдэж 11 хүн гэмтсэнээс нэг хүүхэд, 10 том хүн байсан бөгөөд тэдгээрээс тав нь амь насаа алджээ. Үүнийг өмнөх оны эхний таван сартай харьцуулахад 30 хувиар өссөн байна.
Орон нутгийн авто замд үйлдэгддэг зам тээврийн гэмт хэрэг ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх тэдгээрт мэдлэг мэдээлэл олгох, хөдөлгөөнд оролцох үеийн аюулгүй байдлыг хангах зорилготой уг аяныг улсын хэмжээнд зургаадугаар сарын 15-наас есдүгээр сарын 25-ныг хүртэл явуулах юм.
Тус арга хэмжээний нээлтийг Говь-Алтай аймгийн Замын цагдаагийн тасгийн дарга ахмад Ч. Цогтбаяр, Авто тээврийн төвийн дарга С. Гантулга нар нээж, иргэд хөдөлмөрчдийг замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриаллаа.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.