С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шалгахдаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын хүмүүсийг ЦЕГ-ын Тусгай субьектыг шалгах хэлтэсээс шалгаж байгаа. Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих шаардлагатай гэсэн саналыг Цагдаагийн байгууллагаас зохих хуулийн байгууллагуудад хүргүүлсэн ч түүнийг тавдугаар сарын 23 ны өдөр батлан даалтад гаргах шийдвэрийг Шүүхээс гаргасан байдаг.
Тэгвэл Б.Хурц нарын хүмүүст холбогдох хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдэн, өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн байна.
Иймд ирэх долоо хоногт Б.Хурц нарын хүмүүст холбогдох хэргийг хэлэлцэх Шүүх хурлын тов гарна гэсэн мэдээлэл байна. Б.Хурц нарт хамаарах хэрэг 5 хүртлэх жилийн хорих ялтай байж болзошгүй байгаа аж.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.