ГХЯ, ТЕГ сарын өмнөөс хар тамхины асуудалд ажиглалт хийж байжээ

2019-06-6 Гадаад харилцаа

Манай улсын хоёр дипломатч хар тамхи тээвэрлэж яваад баривчлагдсан мэдээлэл өчигдөр гарсан. Өнөөдөр энэ асуудлаар Гадаад харилцааны яамнаас хэвлэлийн бага хурал хийх юм байна. Тус яамнаас өгч буй мэдээллээр “Монгол Улсын иргэн хар тамхины наймааны хэрэгт холбогдох эрсдэл байгаа асуудлаар ГХЯ, ТЕГ-т хандсан байсан. Тиймээс манай хоёр байгууллага өнгөрсөн нэгдүгээр сараас энэ асуудалд анхаарч, хяналт тавин ажиллаж байв” гэсэн юм.

ХБНГУ-д баригдсан монгол иргэдийн талаар тодруулахад, тэд дипломатч байжээ. Тухайн үед Чех-Германы хилийн ойролцоо хурдны зам дээр явж байхад нь замын цагдаа нар зогсоон байна. Цагдаа машиныг нь шалгахыг хүсэхэд тэд дипломат паспортоо үзүүлэн, нэгжлэг хийлгэхээс татгалзжээ. Гэвч цагдаа нар тэдний үйлдлийг эсэргүүцэж, унаж явсан машинд нь нэгжлэг хийсэн байна. Учир нь мөрдөх албаныхан уг машинд хар тамхи тээвэрлэгдсэн гэх мэдээллийг урьдаас авсан, мэдээлэлтэй байсан учраас Берлин дэх Элчин сайдын яаманд шууд авчран шалгалтыг хийсэн байна. Шалгалтаар БНТУ-ын дипломат дугаартай, тэдний машинд нийт 70 кг, 3 сая еврогийн үнэ бүхий хар тамхи байсан аж.

Тиймээс цагдаа нар хар тамхийг нь хураан, хэргийг шалгаж байна гэж тус улсын хэвлэлд мэдээллээ. Тэд арын тээшиндээ тус бүр нь 500 гр-ын жинтэй 140 боодол хар тамхи тээвэрлэж явсан гэдгийг орон нутгийн хэвлэлүүдээр мэдээлж байна.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.