ЦЕГ: “Хүүхэд хайрцагт хийж автобусаар зөөвөрлөх гэсэн” мэдээлэл худал болохыг тогтоосон

2019-05-21 Мэдээ, мэдээлэл

Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Улаанбаатар чиглэлийн хот хоорондын тээврийн автобусанд бага насны гурван хүүхдийг хайрцганд хийж, нэгэн иргэн дайхыг завдсан гэх. Харин энэ үеэр хайрцагт хөдөлгөөн илэрсэн тул жолооч задалж, шалгатал бага насны гурван хүүхэд дотор нь байсан гэх мэдээлэл өчигдөр олон нийтэд цацагдсан юм.

Тэгвэл энэхүү мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгасан байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “ Хөвсгөлд “Хүүхэд хайрцагт хийж автобусаар зөөвөрлөх гэсэн мэдээлэл худал болох нь тогтоогдсон” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.