Хүүхдүүд нь сүрьеэгээр өвчилсөн 15-р сургуулийн асуудлаар сайд нар тайлбар хийлээ

2019-05-14 Мэдээ, мэдээлэл

Хүүхдүүд нь сүрьеэгээр өвчилсөн 15-р сургуулийн асуудлаар сайд нар тайлбар хийлээ

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн сурагчид сүрьеэгээр өвчилсөн тухай мэдээлэл өнөөдөр олны анхаарлыг татаж байна. Энэ асуудалтай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар мэдээлэл өглөө. 

Ё.Баатарбилэг: -Өнгөрсөн долоо хоногт намайг орон нутагт ажиллаж байхад энэ тухай мэдээлэл ирсэн. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн даргатай өчигдөр уулзаж мэдээлэл авсан. Хүүхдүүдэд нь шинжилгээ хийгээд ажиллаж байгаа юм билээ. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт удахгүй гарна. Түүний дараа шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. Энэ сургуулийн үйл ажиллагааг зогсоох шаардлагатай гэх юм бол тэр дагуу арга хэмжээ авна. Манай яам сургалтын байгууллагыг хариуцаж ажилладаг учраас тэнд сурч байга хүүхдүүдийн хичээлийг тасалдуулахгүй байхыг хүсч байна. Ялангуяа энэ цаг үе бол төгсөлт ойртсон хамгийн чухал үе.

Д.Сарангэрэл: -Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны шуурхай албаныхан 15 дугаар сургууль дээр ажилласан. Мөн өнөөдөр манай яамныхан газар дээр нь очиж ажиллахаар явсан. Өчигдөр бид энэ асуудлаар хуралдсан 2015 оноос хойш 15 дугаар сургууль дээр сүрьеэгийн халдвар гарч байсан байна. Одоогийн байдлаар 38 хүүхэд, нэг багш сүрьеэгийн халдвартай гэсэн шинжилгээний хариу гарсан. Эмчилгээний асуудал яригдаж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.