Эверестээс сайн дурын 14 ажилтан хоёр долоо хоногийн хугацаанд гурван тонн хог цуглуулсан байна. 8000 метрийн өндөрт жуулчдын хаясан хог хаягдлыг тээвэрлэхэд нисдэг тэрэг ашигласан гэж “Си-Эн-Эн” агентлаг мэдээллээ. Хогон дунд ихэвчлэн хоосон лааз, лонх, уулчдын тоног хэрэгслүүд байсан гэнэ. Мөн дөрвөн хүний шарил олдсон байна.
Дэлхийн ноён оргил гэгдэх Эверестийн хог хаягдал энэ уулын эко системд сөргөөр нөлөөлж эхэлсэн тул Балбын засаг захиргааны хувьд хогны асуудал нэлээн эртнээс “толгой өвтгөх” болоод байсан юм.
Түүнчлэн 2017 оны тавдугаар сард Франц-Балбын экспедицийн гишүүд Эверестийн бэлд хаясан хийн баллон, майхан, консервийн лааз, хуванцар зэрэг таван тонн гаруй хогийг түүсэн билээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.