Хэнтий аймгийн Батширээт сумын Хашлиг хэмээх газарт буюу Монгол Улсын хилийн 783 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлага Онцгой байдлын газарт энэ сарын 22-нд иржээ. Түймэр одоог хүртэл бүрэн унтраагүй байгаа бөгөөд урьдчилсан байдлаар 19500 га ой шатаад байгаа юм. Түймрийг унтраахаар Онцгой байдлын 63 алба хаагч, Үндэсний аюулгүй байдлын 41 алба хаагч, Батширээт сумын 77 иргэн, Биндэр сумын 20 иргэн ажиллаж байгаа. Онцгой байдлын газрын алба хаагчид түймрийн урд талд, Үндэсний аюулгүй байдлын алба хаагчид түймрийн баруун, баруун урд талд түймрийг унтраахаар ажиллаж байна.
Түүнчлэн Дорнод аймгийн Чойбалсан сумын “Чингисбал” гэдэг газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр /2019.04.29/ Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 24 алба хаагч, хоёр автомашин, Хилийн 0132 дугаар ангийн 30 алба хаагч, таван автомашин, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын есөн албан хаагч, нэг автомашин, орон нутгийн 19 иргэн, хоёр автомашин, нийт 82 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Түймэр унтраах бүрэлдэхүүн урьд шөнө буюу 03.50 цагт түймрийн баруун, зүүн урд талын түймрийг унтраасан бөгөөд түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.