“100 айл орчимд толгойдоо шархтай хүн нас барсан” гэх дуудлага ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвд өнөө өглөө иржээ. Амиа алдсан иргэн Ж, эрэгтэй, 61 настай байсан нь тогтоогдсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр, тус иргэн өөрийгөө буудан, гэрээслэл үлдээсэн байжээ. Нөхцөл байдлыг тодруулбал, урьдчилсан дүгнэлтээр, талийгаач гэрээслэл бичиж үлдээгээд өөрийгөө буудсан байж болзошгүй юм байна.
Энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад, “Одоогоор тус газрыг хамгаалалтад авсан, үзлэг шалгалтын ажил үргэлжилж байна. Буудуулсан эсэхийг задлан шинжилгээгээр тогтооно. Хэргийн газарт цагдаагийн бүрэлдэхүүн ажиллаж байгаа учраас хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Үзлэг дууссаны дараа илүү тодорхой болно. Гэмт хэргийг үйлдсэн этгээдийг харсан гэрч байгаа тохиолдолд цагдаагийн байгууллагад нэн яаралтай мэдээлэл ирүүлж гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай эрэн сурвалжлахад дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсч байна. Цогцсыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн рүү хүрүүлсэн. Задлан шинжилгээний хариу 21 хоногийн дараа гарна. Задлан шинжилгээ цогцост хийх үзлэгээр үхэлд хүргэсэн шалтгаан нь тодорхой болно” гэв.
Тус хэргийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгчид болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.