Гамшгаас хамгаалах сургуулилалтад 420 гаруй мянган иргэн оролцжээ

2019-04-25 Мэдээ, мэдээлэл

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт өнөөдөр /2019.04.25/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн хувьд зарлан мэдээллийн 60 дуут цамхагаар дамжуулан Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио нийслэл даяар 08.00 цагт дуугарсан Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарснаар иргэд орон байрнаасаа гарч, өөрийн оршин суугаа дүүрэг, хороонд байрлах аюулгүйн талбайд цугларан нүүн шилжих дадлага сургуульд идэвхтэй хамрагдлаа.

Онцгой байдлын ерөнхий газраас өгч буй мэдээллээр нүүн шилжих дадлага сургуулилалтад нийслэлийн 3200 гаруй нийтийн орон сууц, 120 гаруй мянган өрхийн 420 гаруй мянган иргэн оролцжээ. Уг дадлага сургуулийн зорилго нь иргэдэд тохиолдож болзошгүй аюул, осол, гамшгийн өөрийгөө болон гэр бүлээ авран хамгаалах мэдлэг, дадлыг олгоход чиглэгдэж байгаа юм.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.