Орос, АНУ хоёрын харилцаа муудсан нь Москваг эдийн засгийн хамгийн зоригтой шийдвэрийг гаргахад хүргэж байна. Жишээлбэл, долларын нөлөөг багасгахын тулд Оросын банкууд Хятадын SWIFT-ийн ижил төрлийн сүлжээнд элсэн орсон аж.
Zerohedge сэтгүүлд бичсэнээр Орос улсад ам.долларын эсрэг бодлого идэвхтэй явагдаж байгаа бөгөөд сүүлийн арван жилд хурдтайгаар алт худалдан авч байгаа юм. Эдийн засгийг тогтворжуулснаар Кремль АНУ-Оросын харилцааны хурцадмал байдлыг намжаах зорилготой байгааг харуулж байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар Орос улсад “доллароос ангижрах” цөөн арга зам бий бөгөөд тэдний нэг нь Хятад юм. Тиймээс ОХУ-ын хэд хэдэн банк “Хятадын SWIFT” гэж нэрлэгддэг БНХАУ-ын Олон улсын төлбөр тооцооны системд (CIPS) нэгдсэн нь гайхах зүйл биш аж.
Оросын Төв банк Орос-Хятадын хамтын ажиллагааны талаар тайлбар өглөө. Төв банкны төлөөлөгчдийн мэдээлснээр CIPS нь төлбөрийг хялбаршуулахад туслах болно. Оросуудын өөрсдийн санхүүгийн мэдээллийг дамжуулах систем (SPFS) байгаа бөгөөд хэрэв хятадууд сонирхох юм бол хоёр талын худалдааг хөгжүүлэхэд хувь нэмэртэй юм хэмээн ОХУ-ын Төв банкны Олон улсын хамтын ажиллагааны гадаадын зохицуулагчидтай харилцах хэлтсийн дарга Владимир Шаповалов мэдээлсэн юм.
SWIFT-ээс салгана хэмээх АНУ-ын заналхийлэлд хариу болгож, ОХУ өөрийн төлбөрийн системийг идэвхтэй нэвтрүүлж байна гэж Zerohedge онцлон тэмдэглэж байна. 2017 оны 12-р сард “Роснефть” Оросын төлбөрийн системээр анхны гүйлгээ хийсэн бөгөөд одоогийн байдлаар 500 орчим оролцогчидтой болоод байгаа юм.
Шинжээчдийн үзэж байгаагаар Европын хувьд Оросын SPFS болон Хятадын CIPS аль аль нь сонирхолтой байж болох юм. Брюссель одоо “долларын давамгайлал”-ыг арилгахыг, өөрийн евро-г дэмжихийг, Ираны төслүүдийг санхүүжүүлэхийг (АНУ эсэргүүцдэг) хүсч байна. Хэрэв ЕХ нь SWIFT-тэй адил сүлжээнд нэгдэх юм бол АНУ-ын мөнгөн тэмдэгтэд ноцтой цохилт өгөх бөгөөд дэлхийн эдийн засагт долларын эзлэх хэмжээг бууруулахад хүргэнэ. Одоогоор шинэ сүлжээнд Европ оролцох нь эргэлзээтэй байна, гэвч энэ тивд “долларын давамгайлал” -ыг арилгах эхлэл тавигдсаныг үгүйсгэх аргагүй юм гэж Zerohedge-н шинжээчид бичжээ.
Өмнө нь Украины улс төрч Бореслав Береза ZIK телесувгаар ярихдаа Европ нь Орос улсыг SWIFT-ээс салгаж, өөртөө хохирол учруулахгүй гэж мэдэгджээ. Энэ нь эдийн засгийн хамтын ажиллагаа гүнзгийрч, олон мянган ажлын байрыг хадгалж үлдэхтэй холбоотой юм.
Эх сурвалж: https://politexpert.net
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.