Том компаниуд ЖДҮ-г дэмжих гаалийн албан татвараас бултдаг байжээ

2019-02-28 Мэдээ, мэдээлэл

Авлигатай тэмцэх газраас гаалийн албан татвараас чөлөөлөх үйл ажиллагааг шалгаж эхэлжээ. ЖДҮ-ийг дэмжих зорилгоор тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн татвараас чөлөөлөх хуультай.

Гэтэл томоохон аж ахуйн нэгжүүд гаалийн татвараас чөлөөлөгдөж байгаа зөрчил байгаа юм. Тухайлбал, үйлдвэрээ өргөтгөх 5.2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлүүлсэн том аж ахуйн нэгж байсныг үргэлжлүүлэн шалгаж байна.

Гаалийн албан татвараас чөлөөлүүлэхэд УИХ-аар батлуулдаг учраас энэ асуудалд УИХ-ын гишүүдийн ашиг сонирхол хэрхэн нөлөөлсөн эсэхийг мөн тодруулах бололтой.

АТГ-ын шалгалтын зорилго нь ЖДҮ-ийг дэмжих хуулийн зорилгыг хангуулах юм.

Хууль л амла!

18 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.