МҮХАҮТ-ын Их хурал хаалттай болж байна

2019-02-28 Мэдээ, мэдээлэл


Соёлын төв өргөөнд өнөөдөр 10.30 цагт эхэлсэн МҮХАҮТ-ын Их хурал одоогоор хэвлэл мэдээллийнхэнд хаалтай хуралдаж байна.

Хурал эхлэхэд индэрт МҮХАҮТ-ын ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав гарч ирэн хурлын тэргүүлэгчдийг есөн хүнтэйгээр сонгох санал гаргасныг төлөөлөгчид дэмжиж “Барс групп” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Амарбаатар, “АПУ” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг, “Жүр үр” ХХК-ийн хүний нөөцийн захирал Б.Мөнхзул нарыг сонгоод байв.

Гэвч хурлын тэргүүлэгчид ажиллахаас өмнө тооллогын комиссыг байгуулах талаар Их хурлын төлөөлөгчид танхимаас үг хэлэх үеэр санал зөрөлдөж эхлэв. Энэ үеэс Их хурлын үйл ажиллагааг сурвалжилж буй хэвлэл мэдээллийнхнийг танхимаас гарахыг хүссэнээр Их хурлын үйл ажиллагаа хаалтай явагдаж байна.

Хөтөлбөрийн дагуу хурлын эхэнд МҮХАҮТ-аас 2015-2018 онд хийж гүйцтэгэсэн ажлын тайланг Танхимын одоогийн удирдлагаас тавих ёстой ч Их хурал хэлэлцэх асуудалдаа ч ороогүй завсарлаад байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.