Дорноговь аймаг дахь Зэвсэгт хүчний 336-р ангид Орхон аймгаас хугацаат цэргийн албанд татагдаж, өнгөрөгч сарын 22-нд алба хааж байхдаа амиа алдсан хэрэг гарсан нь олон нийтийн анхаарлын төвд байгаа.
Тухайн үед цагдаагийн байгууллагаас талийгаачийг гадны нөлөөгүй амиа алдсан хэмээн мэдээллэж байсан. Гэхдээ ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагаас гаргасан энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, хэвлэл мэдээллээр дамжууллаж байсан. Тэгвэл холбогдох байгууллагаас талийгаачийн задлан шинжилгээний хариу гарсан гэдгийг хэлж байна. Тодруулбал, задлан шинжилгээний хариутай талийгаачийн өмгөөлөгч Б.Өлзийцэрэн танилцсан бөгөөд Эрдэнэт хотоос төрсөн ахыг нь дуудуулсан мэдээтэй.
Талийгаачийн ах Б.Эрдэнэбат хэлэхдээ “Би өнөөдөр задлан шинжилгээний хариутай танилцана. Гэхдээ хэрэг бүрэн шийдэгдэж дуустал задлангийн хариуг олон нийтэд мэдээлэх боломжгүй гэсэн. Хэрвээ хариу нь бидний бодсон шиг биш байвал бид хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Дашрамд дуулгахад, одоогийн байдлаар тус хэрэгт холбогдуулан ЗХ-ний 336-р ангийн ротын захирагч А.Энхбаяр болон тус ангийн дэд ахлагч Р.Ванчинхангай нарыг цагдан хорьсон байгаа ажээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.