Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын дээд хэмжээний уулзалт хэдхэн цагийн дараа эхлэх гэж байна.
Тодорхой болсон хөтөлбөрийн дагуу АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эхлээд Вьетнамын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай уулзана. Дараа нь орон нутгийн цагаар 18:30 цагт Умард Солонгосын удирдагчтай уулзаж, 18:40 минутад ганцаарчилсан яриа хэлэлцээ эхэлнэ.
Харин 19.00 цагт тэд хоёр талын албаны хүмүүстэй хамт үдийн зоог барина гэсэн мэдээлэл байна. Энд АНУ-ын талаас Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Цагаан ордны хэрэг эрхэлсэн даргын үүрэг гүйцэтгэгч Мик Малвейни нар байлцах бол Умардын талаас тус улсын Хөдөлмөрчний намын орлогч дарга Ким Ён Чол зэрэг албаны хүмүүсийн хамт үдийн зоог барина гэж “Ионхап” агентлаг мэдээлж байна.
Мөн хоёр улсын тэргүүн өнгөрөгч зургаадугаар сард болсон дээд хэмжээний уулзалтаар харилцаагаа наашлуулах тал дээр анхаарсан бол энэ удаа өмнөхөөс хүнд зорилготой байна гэж мэдээлжээ.
Энэ хооронд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “твиттер” хуудсандаа “Анд нөхөр Ким Жон Унд хандаж хэлэхэд, хэрэв Умард Солонгос цөмийн зэвсгээс ангижирвал Вьетнам шиг улс болох боломжтой. Энэ боломж бол сэтгэл хөдөлгөмөөр том боломж” гэсэн утга бүхий мэдэгдэл бичжээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.