Чили улс 2030 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг /ДАШТ/ зохион байгуулах эрхийн төлөө Аргентин, Уругвай болон Парагвай улсын хамт өрсөлдөнө гэж тус улсын Ерөнхийлөгч Себастьян Пиньера мэдэгджээ.
“Хамтран өрсөлдөх хүсэлтийг би Аргентин, Уругвай болон Парагвай улсын Ерөнхийлөгч нарт хэдэн сарын өмнө тавьсан. Энэ хүсэлтийг тус гурван улс болон Чилийн Хөл бөмбөгийн холбоо хүлээж авсан” гэж тэрбээр “Twitter” хуудсандаа бичсэн байна.
Аргентин, Уругвай болон Парагвай улс 2030 онд болох хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах орныг сонгон шалгаруулалт хамтран оролцохоор болсноо 2017 онд мэдэгджээ. Уг тэмцээнийг эх орондоо зохион байгуулах хүсэлтэй байгаагаа мөн Египет, Англи илэрхийлсэн байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.