“Хөх сувдны орон” мөсний баяр ирэх сарын 2-нд эхэлнэ

2019-02-21 Мэдээ, мэдээлэл

Энэ сарын 28-нд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд цасны баяр, гуравдугаар сарын 2-5-нд Хатгал тосгоны Хүй толгойд “Хөх сувдны орон” мөсний баяр тус тус болох гэж байна.

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор цасны баярыг анх удаагаа, харин мөсний баярыг 19 дэх жилдээ зохион байгуулж байгаа талаар Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээлж байна.

Мөсний баярын үеэр мөсний шагай, тэшүүр, тахтай морьдын болон нохойтой чарганы уралдаан, мотоспортын үзүүлэх тоглолт зэрэг 16 төрлийн спортын уралдаан, тэмцээн болно. Мөн урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл болж, “Нүүдэл” сэдвээр мөсөн хотхон байгуулах аж.

Мөсний баяр өмнө нь хоёр өдөр болдог байсан бол энэ жил   цасны баяртайгаа нийлээд 4 өдөр үргэлжлэх юм байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.