Одоогийн байдлаар хордлого гарсан гэх салбарын үйл ажиллагааг холбогдох байгууллагаас түр зогсоогоод байгаа юм. Учир нь хордлого гарсан тухайн өдөр НМХГ-ынхан дээрх салбараас 52 дээж авчээ. Гэтэл эхний шинжилсэн дээжнээс нь халуунд тэсвэртэй бактери, хадгалалтын хугацаа уртасгадаг, бохирдуулагч бодис буюу нитрит илэрсэн тул зөрчлөө арилгатал түр хугацаагаар ийнхүү үйл ажиллагааг нь зогсоосон гэх.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Халдварт өвчин судлалын төв тус тусдаа шинжилгээ хийж байгаа аж. Тодруулбал, ХӨСҮТ-ийн шинжилгээний хариу өнөөдөр үдээс хойш гарах юм байна. Харин НМХГ-ын хариу ирэх долоо хоногийн даваа гаригт гарна гэлээ.
Түүнчлэн KFC сүлжээ хоолонд хордсон иргэдийн тоо нэмэгдсээр байгаа мэдээтэй. Халдварт судлалын үндэсний төвд 16 хүн хордон ирж эмчлүүлж байгаа бол энэ тоо нэмэгдэж 20 болжээ. Тэднээс 11 иргэний биеийн байдалд өндөр халуурах, бөөлжих, усархаг суулгалтаар олон удаа суулгах зэрэг шинж тэмдгүүд илэрчээ. Тэдгээр иргэний биеийн байдал “хүндэвтэр” байгаа тул хэвтэн эмчлүүлж байгаа хэмээн холбогдох газраас мэдээлсэн.
Дашрамд дуулгахад, тухайн хоёрдугаар сарын 8-10-ны хооронд тус сүлжээний Зайсан салбараас 78 хүн хоол авч идсэн аж. Тэдний 45-д хордлогын шинж илэрсний 30 нь 0-14 насны хүүхэд байжээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.