Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийж, өглөөний 09.00 цагаас 2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалт/ЭЕШ/-ын онлайн бүртгэл орон даяар эхэлснийг мэдэгдлээ. Харин ЭЕШ-ын бүртгэл гуравдугаар сарын 4-ний өдрийн 18:00 цагт хаагдах юм байна.
Энэ жилийн ЭЕШ-ын их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамнаас тогтоожээ. Уг шалгалтыг ирэх гуравдугаар сарын 23-нд зохион байгуулна. Хэрэв дээрх өдөр зохион байгуулсан шалгалтад 400-гаас доош оноо авбал хоёр дахь удаагаа зохион байгуулах Монгол хэл бичгийн шалгалтыг дахин өгөх боломжтой. Мөн хүндэтгэн үзэх шалтгаанаар эхний шалгалтад орж чадаагүй нь хоёр дахь удаагаа буюу дөрөвдүгээр сарын 20-нд товлогдох энэхүү шалгалтыг өгч болох аж.
Хэрвээ хоёрдахь удаагаа Монгол хэл бичгийн шалгалт өгөөд босго оноог авч чадаагүй бол энэ жил их, дээд сургуульд элсэх боломжгүй, дараа жилийг хүлээх хэрэгтэй гэнэ. Түүнчлэн өнгөрсөн онд Монгол хэл бичгийн шалгалтад 400 оноо авч чадаагүй бол энэ жилийн шалгалтыг заавал өгөх шаардлагатай аж.
Монгол хэл бичгийн шалгалт нь заавал хамрагдах шалгалт юм байна.
ЭЕШ-ын бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс мэргэжилтнүүд 12 дугаар ангийн сурагчдад зөвлөгөө мэдээлэл өгч ажиллахаар болсон байна. Бүртгэлийн хугацааг сунгахгүй бөгөөд бүртгэл онлайнаар явагдаж байгаа учраас хүссэн цаг хугацаандаа хаанаас ч бүртгүүлэх боломжтой. Шалгалтуудаа баталгаажуулсан тохиолдолд солих боломжгүй аж. Тиймээс мэргэжлээ зөв сонгохын тулд эцэг, эх, багштайгаа зөвлөлдөх, түүнийхээ дагуу шалгалтаа сонгон бүртгүүлэх ёстойг тэд зөвлөлөө. Нийтдээ 10 хичээлээс сонголт хийж хамгийн багадаа хоёр хичээлээр шалгалт өгөх ёстой аж.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.