НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт бус шалгалт зохион байгуулах тухай” удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт гарсан гал түймрийн тоо, хохирол, шалтгаан нөхцөл, судалгаан дээр үндэслэн 13,15,16,17,20 дугаар хорооны гэр хорооллын айл өрхүүдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.
Тус дүүргийн 20 хорооны 11 хороо нь гэр хороолол учраас дийлэнх дуудлагын 80 гаруй хувийг ахуйн гал түймрийн дуудлага эзэлдэг.
Тиймээс арга хэмжээний хүрээнд айл өрх болон объект хоорондын аюулгүй зай хэмжээ зөрчигдсөн, үнс нурмаа ил задгай асгасан, үнсний сав таггүй, цахилгааны холболт, ашиглалт, угсралтын аюулгүй байдал алдагдсан, пийшин зуухны гэмтэлтэй, яндангийн хамгаалалт хийгээгүй, залгаас буруу, бага насны хүүхдийг гэртээ цоожилж орхидог, шуурхай албаны автомашин очих боломжгүй мухар гудамж, өндөрлөг газар, өндөр хүчдэлийн шугаман дор буусан айл өрхөд мэргэжлийн заавар зөвлөгөө өгч, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулан иргэд олон нийтэд санамж сэрэмжлүүлэг өгч ажиллаж байна гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.