Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргалаа

2019-02-12 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамталж, Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн юм. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт аав, хүү хоёрыг яллагдагчаар татсан билээ.

Тэгвэл өнөөдөр тус хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцлээ. Учир нь Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас  яллах дүгнэлт үйлдэж тус дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд ирүүлээд байсан билээ.

Ийнхүү тус шүүхээс мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлүүд тогтоогдсон, мөн зайлшгүй нэмж шалгах ажиллагаа илэрсэн зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан байна.

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.