“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатарын санаачлагаар нэгтгэлийн 492 жолооч нарыг оролцуулсан “Уран жолоодлого-Ур чадвар”-ын тэмцээн зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа.
Тэмцээн нь нийтийн тээврийн жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм, хууль эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, сурган чадавхижуулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх үндсэн зорилготой. Тэмцээнд оролцож буй жолооч нараас хууль эрх зүй, замын хөдөлгөөний дүрэм, нийтийн тээврийн стандарт, техникийн онолын тестээр шалгалт авснаас гадна жолооны дадлагын талбайд 90 градус ухрах, буудлын карманд орох, дан болон хос туг сүлжих, цагираг шилжүүлэх зэрэг төрлөөр ур чадварыг нь сорьсон. Энэхүү өнгөрөгч сарын 2-ноос эхэлсэн тэмцээн хоёр шаттай явагдаж, хэсгээс 21 жолооч үлдэн аваргын төлөө өрсөлдөж нэгдсэн дүнгээ гаргахад хоёрдугаар баазын жолооч Т.Энх-Амгалан нэгдүгээр байр, нэгдүгээр баазын жолооч Б.Уранбат хоёрдугаар байр, нэгдүгээр баазын жолооч Д.Ууганбаяр гуравдугаар байр эзэлллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.