УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын гишүүд хэлэлцэхээр төлөвлөсөн төслүүдтэй холбогдуулан саналаа хэлж байна. Өнөөдөр болон маргаашийн чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;
-Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.28-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
-Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
-Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
-Гадаад харилцааны яамаар төлөөлүүлэн Монгол Улсын Засгийн газар, Мянганы Сорилтын Корпорациар төлөөлүүлэн АНУ-ын хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
-Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв түүний нэмэгдэл олгох журам батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.12.28-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-БНХАУ-ын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.12.04-нд өргөн мэдүүлсэн/;
-Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.06.15-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нарын 6 гишүүн 2018.10.30-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.12.28-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Б.Ундармаа нарын 8 гишүүн 2018.06.28-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Оюундарь нарын 3 гишүүн 2018.06.21-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаарх асуулгын хариуг сонсох /үргэлжилнэ/.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.