Америкийн хамгийн өндөр настай иргэн таалал төгсжээ

2019-01-9 Ертөнц


Америкийн хамгийн өндөр настай иргэн, Охайо мужийн Кливленд-Хайтс хотын оршин суугч эмэгтэй Лесси Браун 114 насандаа таалал төгссөн тухай “cleveland.com” цахим хуудас мэдээлжээ.

Түүний ач охин Верлин Уилсон “Браун эмээ маань орон нутгийн цагаар 10.45 цагт гэртээ нас барсан. Харин эммээгийн урт удаан насалсны нууц нь чихэрлэг төмс болон түүний бурханд итгэх итгэл байсан юм” гэж ярьсан байна.

Лесси Браун 113 настай байхдаа АНУ-ын хамгийн өндөр настай иргэнээр тодорчээ. Тэрбээр Атланта хотод 1904 онд төрсөн бөгөөд 18 насандаа Охайо муж руу шилжиж, таван хүүхэдтэй болсон байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.