Меланья Трамп шүүхдээд гурван сая доллар авчээ

2017-04-13 Ертөнц

АНУ-ын тэргүүн хатагтай Меланья Трамп Английн “Daily Mail” сонины эсрэг шүүхдээд ялжээ. Түүнийг гүтгэн доромжилсон үйлдэлдээ тус сонин уучлал гуйсан байна. Олны танил хүмүүс, оддын шар мэдээг нийтэлдгээрээ алдартай “Daily Mail” сонин Меланья Трампыг загвар өмсөгч байхдаа зүгээр нэг модель байгаагүй мөнгөтэй эрчүүдэд үйлчилдэг байсан хэмээн бичсэн юм. Энэ нь тэргүүн хатагтайн нэр хүндэд сэв суулгаж, ирээдүйн дөрвөн жилд бизнесийн байгууллагуудаас олж болох байсан хамтын ажиллагааны орлого ашгийг нь үгүй хийсэн гэж үзэж 150 сая доллар нэхэмжилсэн юм. Харин шүүхээс сонины газрыг АНУ-ын тэргүүн хатагтайд гурван сая ам.доллар өгөх шийдвэр гаргасан бололтой.

Энэ нь Британийн жишгээр бол маш том мөнгөн дүнгээр яригдах хэрэг юм. Үүнээс өмнө хэвлэл мэдээллийн байгууллагад шүүхээр заргалдаад унаж байсан ч зургаан оронтой тооноос дээш гардаггүй байжээ.

Б.Номун

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.