Гамшиг, онцгой байдлын үед учирсан хохирлын хэмжээ, гамшгийн үеийн нөхцөл байдлыг үнэлж цаашид авах арга хэмжээгээ тодорхойлон түүний дагуу үйл ажиллагаа зохион байгуулах яаралтай шаардлага гардаг.
Засгийн газар, олон улсын тусламжийн байгууллага, хүмүүнлэгийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаанд оролцохдоо үнэлгээ хийсэн байхыг шаарддаг. Гамшиг болоход юун түрүүнд хүүхэд хамгааллын үнэлгээг хийнэ. Хүүхэд хамгааллын байгуулага бүр гамшгийн үнэлгээ хийх үүрэг хүлээдэг.
Гамшгийн ямар ч үед хүүхэд хамгааллын үнэлгээг түргэвчилсэн болон дэлгэрэнгүй хоёр төрлийн
хэлбэрээр хийнэ. Түргэвчилсэн болон дэлгэрэнгүй үнэлгээний зохион байгуулалт зарчим нь ерөнхийдөө төстэй боловч гамшгийн эхний үед түргэвчилсэн үнэлгээг нэн тэргүүнд хийх нь оновчтой байдаг.
Товчхондоо үнэлгээ нь хүүхэд хамгааллын хэрэгцээ болон эрсдлийг тодорхойлж, шаардлагатай
тулгамдсан хариу арга хэмжээг газар зүйн байрлал болон хөтөлбөрийн санхүүжилтэнд зохицуулж шийдэх үндэслэл болдог. Түүнчлэн, үйл ажиллагааг сайн үр дүнтэйгээр хэрхэн зохицуулан явуулах, нөөц бололцоогоо хэрхэн ашиглах зураглал гаргах мэдээлэлтэй болно.
Үнэлгээг хийхэд дараах зарчмыг баримтална:
1. Хүүхдэд хор уршиг учруулахгүй байх;
2. Хүүхдийн язгуур эрх ашгийг эрхэмлэх;
3. Хүүхдийн хувийн мэдэллийн нууцлалыг хадгалах;
4. Хүүхдийн насны онцлог, чадварт мэдрэмжтэй хандах;
5. Бэлэн байгаа мэдээллийг ашиглан цаг хожихыг анхаарах (тухайн байгууллагад хүүхдийн нас, хүйс, хаяг гэх мэт бэлэн мэдээлэл байвал)
6. Яаралтай ажиллагааг шуурхай шийдэж, зохион байгуулах
7. Үнэлгээний мэдээллийн дагуу ажиллагааг явуулах, арга хэмжээ авах зэрэг багтана.
15 цагийн өмнө
19 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.