Гамшиг, онцгой байдлын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг онцгойлон анхаарах шаардлагатай. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд өөрөө өөрийгөө авч явах боломжгүй, хөдөлгөөн хязгаарлагдмал, хэлж ойлгуулах, тусламж хүсэх чадвар хомс. Үүнээс гадна гамшгийн үеийн бужигнаан дунд асран хамгаалал дутмаг болрдог тул эмзэг бүлэгт багтдаг байна. Иймээс байгууллага, хүн бүр энэ байдлыг сайтар ойлгож гамшиг, онцгой байдлын
үед болон дараа нь ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн тусламж үйлчилгээг тусгайлан төлөвлөж, зохион байгуулах хэрэгтэй.
Гамшиг, онцгой байдлын үед хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд илүү их анхаарал, халамж шаарддаг. ДЭМБ-ын тооцоолсноор гашгийн үед болон дараа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эрүүл, эрхтэн бүрэн хүүхдээс 10 хувь илүү нас бардаг байна.
Онцгой байдал, гамшиг ослын үед ХБХ бүртгэлд хамрагдахгүй хоцрох, үүнээс үүдэн хэрэгцээт үндсэн үйлчилгээг авч чадалгүй хоцрох тохиолдол их байдаг аж. Мөн тээвэрлэлтээс хоцрох, эцэг эх, асран хамгаалагчаасаа салах нь илүүтэй тохиолддог байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.