Сэтгүүлч Б.Галаарид өөрийн цахим хуудсанд ийнхүү байр сууриа илэрхийлжээ.
Монголын улс төрд болж буй үйл явдлууд цөөн хэдэн этгээдүүдийн эрх мэдэл, албан тушаалын төлөө талцсан ноололдоон төдий болох нь тодорхой харагдаж байна. Нэг бүлэглэл нь унаж, орыг нь өөр бүлэглэл эзэлж, ялагсад найрын ширээний ууц талласны дараа л олон нийт үүнийг ойлгоно. Ойлгохгүй өнгөрчихөж ч мэднэ. Үүний тодорхой шинж нь нэгдүгээрт, шудрага ёс яригсдын дунд улс төрийн замнал нь яавч шудрага бус, эргэлзээтэй, засаршгүй нөхөд нэлээд байгаа, хоёрдугаарт, албан тушаалын наймаа, эрх мэдлээ ашигласан том том луйврууд хэдийд яаж эхэлж, хэрхэн газар авч, өнөөдөр гамшгийн хэмжээнд яагаад хүрснийг том зургаар нь харуулах, олон түмэнд ойлгуулахыг аль ч тал нь хүсэхгүй байгаа, гуравдугаарт, хөлсний бичээчид, сошиал довтолгооны асар хүчтэй арми аль аль талд нь ажиллаж олон нийтэд асуудлыг бодитоор ойлгон өөрийнхөөрөө дүгнэх боломж олгохгүй байгаа зэргээс харагдаж байна.
Гэхдээ Монголынхоо төлөө гэсэн зүрх сэтгэлтэй, улс орны эрх ашгийг намын болоод хувийнхаа эрх ашгаас дээгүүрт тавьдаг шудрага улстөрчид бас байна аа, байна. Тэд нь даана ч цөөхөн юм. Тийм шудрага үнэнч хүмүүс нь үгийн үзүүр, сумны зэв болж хохироод, шудрага ёсны баг зүүсэн ашигч завшигчид л хожиж байсан нь манай улс төрийн нэн шинэ түүхэнд даана ч олон болохоор харамсах юм.
Сэтгүүлч Б.Галаарид
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30426
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.