МАН-ын дарга У.Хүрэлсүхэд АНУ-аас захидал хүргүүлжээ

2018-12-10 Мэдээ, мэдээлэл

ЗАХИДАЛ

МАН-ын дарга У.Хүрэлсүх танаа

Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе.

Намайг Мижидийн Ариунбат гэдэг, АНУ-ын Виржиниа мужийн Тайсонс хотод гэр бүлийн хамт амьдарч байна. 2008 оноос хувийн компаниа байгуулан амжилттай ажиллаж байлаа.

2011 oноос Tysons College-той хамтран ажиллаж, Dr.Mehdi Banai захирлын ачаар олон Монголчууд АНУ-д ирж үзэх, суралцах боломжтой болсон. Dr.Mehdi Banai захирал Монголын нилээд хэдэн байгууллагаас талархлын баярын бичгээр шагнагдаж байсан.

Л. Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын болчимгүй, хүн хуурч мэхэлсэн улс үндэстнээ боддоггүй хувиа хичээсэн үйлдлээс болж Монгол талаас МАН, НАМЗХ, Америк талаас 20 гаруй жилийн түүхтэй Tysons College, АНУ-д амьдарч байгаа Монголчуудын нэр хүнд эрх ашиг ихээр хөндөгдөж байгаад их эмзэглэж байна.

Л. Оюун-Эрдэнэ, Д. Амарбаясгалан хоёртой үүссэн асуудал товчхоноор:

1. 2011 – oны 10-р сараас Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан хоёр сонгуулийн өмнөх бэлтгэл хийхээр АНУ-д ирсэн, Washington DC-д манай компаниар үйлчлүүлсэн.

2. 2012 oны 9-р сард Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан хоёр АНУ-д МАН-ын гишүүдэд зориулсан сургалт зохион байгуулах хүсэлт тавьсны дагуу МАН-ын дарга Өлзийсайханы Энхтүвшингийн нэр дээр 2012 оны 10-р сарын 15-нд Tysons Collegе-ийн захирал Dr.Mehdi Banai-гаас “Leadership Management “ – Сeминар сургалт зохион байгуулах тухай албан тоот илгээсэн. 30 гаруй хүний виз гарч АНУ-аар аяласан боловч төлбөр тооцоо хийгээгүй.

3. 2012 oны 11-р сарын 25-наас Las Vegas, Miami хотуудын сургалт-аялалын хөтөлбөрүүдийг хүсэлтийн дагуу хийж явуулсан.

4. 2012 оны 11-р сарын 30-нд Амарбаясгалан утасдаж: өөртөө, эхнэртээ болон намын нөхдүүддээ АНУ-ын 10 жилийн виз авлаа, маш их баярлалаа, 3 хоногийн дараа 12-р сарын 3-нд очно хөтөлбөрийн дагуу явна, очоод бэлэн мөнгөөр төлбөрөө төлнө гэж хэлсэн.

5. 2012 oны 11-р сарын 11-нд MAН-aaс шилжүүлсэн $8200-ийг Tysons Collegе-ийн Leadership Management семинар-сургалтын бэлтгэл ажил, НАМЗХ-ын гишүүдийн Georgetown University-Center for Language Education and Developmentийн англи хэлний курсийн бүртгэлийн хураамжийг төлсөн. Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, Дашзэвэгийн Амарбаясгалан нар Georgetown University-ийн англи хэлний курст бүртгүүлэх бичиг баримтаа бүрдүүлэн, бүртгэлийн төлбөр, элсэлтийн бичиг баримтыг манай компаниар дамжуулан хүргүүлсэн. Оюун-Эрдэнэ англи хэлний курст суралцах бүртгэл – admission тэнцсэн, Амарбаясгалан курсийн бүртгэлд тэнцээгүй.

6. 2013 oны 4-р сарын 22-нд Tysons Collegе-ийн захиралд Улаанбаатар дахь АНУ-ын Элчин Сайдын Яамнаас урилгын батлагаа асуусан e-mail ирсэн. Уг e-mail дээр захирал Dr.Mehdi Banai-н гарын үсэгтэй, он сар өдөргүй, Tysons Collegе-ийн Leadership Management семинарт оролцох 30 орчим хүний материал, өргөдөл ирлээ, энэ семинар хэзээ болохыг тодруулна уу, гэсэн байсан, захирал ийм урилга явуулаагүй, түүний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна гэсэн хариу өгсөн. Tysons College-ийн нэрийг ашиглан Dr. Мehdi Banai захирлын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, Улаанбаатар хот дахь АНУ-ын ЭСЯ-наас виз хүсч залилахыг завдсан.

7. 2013 oны 1-р сараас хойш Оюун-Эрдэнэ надруу утсаар ярьж заналхийлдэг болсон. Оюун-Эрдэнэ: энд байгаа гэр бүл, амьдралыг чинь сүйтгэнэ, Монголд байгаа танай гэрийнхнийг насаар нь зовооно, устгана гэж заналхийлдэг байсан. Энэ үеэр манай ээж хорт хавдраар талийгаач болсон.

8. 2013 оны 5-р сард АНУ дахь Монгол Улсын ЭСЯ-ны консулын туслах Эрдэнэбаяр надруу утасдан Л. Оюун-Эрдэнэ, Д. Амарбаясгалан хоёрын мөнгийг буцааж төл гэж шаардсан. Үүнээс хойш Л. ОюунЭрдэнэ өдөр бүр утасдан заналхийлдэг болсон. Би гэр бүл болон өөрийгөө хамгааллуулах мөн Л. Оюун-Эрдэнэ, Д. Амарбаясгалан хоёрын хууль бус үйлдлийг зогсоох хүсэлтийг Washington DC хотын шүүхэд 2013 oны 7-р сарын 1 –нд гаргасан.

Л. Oюун-Эрдэнэ,Д. Амарбаясгалан хоёртой уулзаж тохиролцоонд хүрэх саналыг би олон удаа тавьсан боловч тэд B.Mariam Chou хэмээх хятад өмгөөлөгч хөлсөлөн, чамайг удахгүй шоронд хийнэ гэж заналхийлж утасддаг болсон.

Одоогоор Л.Оюун-Эрдэнэ Д. Амарбаясгалан хоёрын хятад өмгөөлөгч манай компанийг хаалгаж, дампууруулж чадсан. Би энүүгээр энэ асуудлыг дуусгаж тохиролцоё гэхэд Оюун-Эрдэнэ: би мэдэхгүй миний өмгөөлөгч мэднэ гээд, 2014 оны 11- р сард Tysons College-ийг шүүхэд татан $1 000 000 / 1 сая доллар нэхэмжилсэн байна.

Л. Oюун-Эрдэнэ, Д. Амарбаясгалан хоёр шүүх хуралд биечлэн ирдэггүй, харин тэдний хятад өмгөөлөгч нь Монголчуудыг янз бүрээр хэлж, шүүх хурал дээр доромжилдог болсон. Энэ асуудлыг цааш нь олон хүнд хортой зүйл болгохгүй зогсоох талаас нь та зөвлөгөө өгнө үү.

Хүндэтгэсэн

Мижидийн Ариунбат

Утас 77081313

E-mail: aritysons@yahoo.com

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.