Уран гулгалтын дэлхийн гурван удаагийн аварга, Японы нэрт тамирчин Мао Асада зодог тайлжээ. 26 настай тамирчин өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон улсын аварга шалгаруулах тэмцээнд 12 дугаар байрт орсны дараа зодог тайлахаар шийджээ. Гэхдээ тэрээр спортоо орхих болсон шалтгаанаа цаашид хичээллэх урам зориг үгүй болсон хэмээн тайлбарлажээ. Тэрбээр мэдэгдэлдээ “Өнгөрсөн жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнтэй хамт миний бүх хүсэл зорилго үгүй болсон” гэжээ.
Мао Асада 2014 оны Сочигийн олимпоос хойш тодорхой амжилт үзүүлж чадаагүй юм. Тэрбээр өөрийн техник, ур чадвараар гайхагдсан сайн тамирчин боловч олимпийн алтан медаль хүртэж чадаагүй юм. 2010 оны Ванкуверын олимпоор тэрбээр Өмнөд Солонгосын тамирчин Ким Юнад ялагдаж мөнгөн медаль хүртэж, Сочигийн олимпоор даагаа нэхэхээр ирсэн ч зургадугаар байрт шалгарсан билээ.
Б.Номун
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.