Элчин сайд О.Энхцэцэг “Ар гэрийн шалтгаан байгаа тул Монгол руу буцаж ирье” гэжээ

2018-11-28 Парламент

 Шведийн Вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Энхцэцэг чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 9-нд өгчээ. Тэрбээр Гадаад харилцааны сайд Ц.Цогтбаатарт  хүсэлтээ өгөхдөө  “Ар гэрийн шалтгаан байгаа тул Монгол руу буцаж ирье” гэж тайлбарлажээ. Энэ талаар өнөөдөр Ц.Цогтбаатар сайд хэвлэлийнхэнд мэдээлсэн юм.

О.Энхцэцэгийг өнгөрсөн есдүгээр сард  томилсон ч зарим хэвлэл мэдээллээр түүнийг албан тушаалаас нь эгүүлэн татах гэж байгаа бөгөөд   дипломат ёсыг үл хүндэтгэн, гэр бүлийн гишүүд болон гэрийн үйлчлэгчээ жуулчны визээр аваачсан гэж гэр бүлийн хамтаар 14 хоногт Шведийг орхин явахыг шаардсан гэсэн мэдээлэл гарч байсан билээ.  Мөн гэр бүлийнхээ гишүүдийн талаар хуурамч мэдээлэл өгсөн нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гэж тус улс үзсэн гэсэн мэдээлэл ч гарсан юм.

О.Энхцэцэг нь “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” дипломат цолтой, төрийн болон дипломатын албанд 31 жил тус тус ажиллажээ.

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.