Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутгийн ажилтнууд Улаанбаатар хотноо цугларч сургалтад хамрагдаж байна

2018-11-19 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комис нь 21 аймаг тус бүрт нэг нэг ажилтантай, тэдгээр ажилтнууд нь ХЭҮК-ын албан ёсны ажилтан төдийгүй төрийн жинхэнэ албан хаагчид байдаг билээ. Тэд 2018 оны 11 дүгээр сарын 19-26-ны өдрүүдэд ХЭҮК-ын төв байранд цугларч, харилцан мэдээлэл, туршлага солилцож ажиллаж байна.

Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутгийн ажилтнууд Улаанбаатар хотноо цугларч сургалтад хамрагдаж байнаХүний эрхийн Үндэсний Комиссын орон нутгийн ажилтнууд Улаанбаатар хотноо цугларч сургалтад хамрагдаж байнаХүний эрхийн Үндэсний Комиссын орон нутгийн ажилтнууд Улаанбаатар хотноо цугларч сургалтад хамрагдаж байнаХүний эрхийн Үндэсний Комиссын орон нутгийн ажилтнууд Улаанбаатар хотноо цугларч сургалтад хамрагдаж байнаХүний эрхийн Үндэсний Комиссын орон нутгийн ажилтнууд Улаанбаатар хотноо цугларч сургалтад хамрагдаж байнаХүний эрхийн Үндэсний Комиссын орон нутгийн ажилтнууд Улаанбаатар хотноо цугларч сургалтад хамрагдаж байнаХүний эрхийн Үндэсний Комиссын орон нутгийн ажилтнууд Улаанбаатар хотноо цугларч сургалтад хамрагдаж байнаТухайн аймагтаа хүний эрхийн асуудлыг ганцаараа хариуцан ажиллаж, ХЭҮК-ын сургалт, сурталчилгаа, гомдол, хяналт шалгалт зэрэг бүхий л ажлыг бие даан явуулах нь хувь хүнээс ихээхэн хөгжүүлэлт шаарддаг тул орон нутгийн ажилтнуудаа үе үе нэгдсэн сургалтад хамруулж, цугларалт зохион байгуулж хэвшжээ. Манай хамт олон цахим офиссыг өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр иргэдийн гомдол, хүсэлт болон албан бичгийг цаг алдалгүй шийдвэрлэх, харилцан мэдээлэл солилцох, ижил тэгш мэдээлэлтэй байхад хүндрэлгүйгээр үл барам сургалт, танин мэдэхүйн шинжтэй мэдээллийн урсгалыг ч бий болгож, албан ажлаа жил, сар, 7 хоног тутмаас төлөвлөн, биелэлтийг газар зүйн байршлаас үл хамааран хянах, дүгнэх боломжийг бүрдүүлсэн байна.

ХЭҮК-ын орон нутаг дахь ажилтнууд Улаанбаатар хотод ажиллах хугацаандаа ШШГЕГ-ын харъяа хаалттай хорих ангиудын үйл ажиллагаатай танилцаж, хүний эрхийн сар тутмын судалгаа, дүн шинжилгээний үр дүнг хэлэлцэн, хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааны талаарх хэлэлцүүлэг, Гомдол, хяналт шалгалт, хууль зүйн зөвлөгөө өгөхтэй холбоотой анхаарах асуудлууд, Цахим хуудаст мэдээлэл оруулах хөтлөх аргачлал танилцуулах, ШХА-тай хамтран хэрэгжүүлсэн “Хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээ:хандлага ба жендэрийн тэгш байдлыг хангах чадавхыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах нь” төслийн тайланг хэлэлцэх зэрэг асуудлаар мэдээлэл солилцож, дотоодын сургалтад хамрагдах юм.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.