Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг хэлэлцлээ. Улмаар чуулганы хуралдаанд оролцсон 50 гишүүдийн 76 хувийн саналаар огцрууллаа.
Батжаргалын Батзориг нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Жижиг, дунд үйлдвэрийн сантай холбоотой асуудлаар хариуцлага хүлээж, Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор гаргасан юм. Улмаар уг асуудлыг өнөөдөр байнгын хороо чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, түүнийг үүрэгт ажлаас нь огцрууллаа.
Б.Батзориг “Миний бие ХХААХҮ-ийн сайдаар жил гаруй хугацаанд ажиллалаа. Хамтран ажилласан салбарынхандаа талархсанаа илэрхийлж байна. Монгол Улсын нийт иргэдээсээ, хайрт ээжээсээ, хүнс, хөдөө аж ахуйн салбарынхнаасаа уучлалт гуйж байгааг минь хүлээж авна уу” гэв.
5 цагийн өмнө
7 цагийн өмнө
9 цагийн өмнө
9 цагийн өмнө
Өчигдөр
87365
30401
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.