Өнгөрөгч долоо хоногт БНХАУ-ын Эрээн хотод Монгол Улсын иргэн үл мэдэгдэх шалтгаанаар нас барсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Эрээн хотын хуучин зээлийн хаалганы орчимд Баян-Өлгий аймгийн харьяат, 38 настай эр П.Х нь УАЗ-469 машинд, гаднаа ил харагдах шархгүйгээр нас барсан байсныг тээврийн машины жолооч олжээ. Эрээн дэх консулын газарт энэхүү хэрэг явдлыг мэдэгдсэнээр нас барсан иргэний цогцсыг Замын-Үүд боомтоор гаргаж, Дорноговь аймгийн цагдаагийн газарт мэдээлсэн байна.
Урьдчилсан дүгнэлтээр, талийгаач үл мэдэгдэх бодист хордсон байж болзошгүй нөхцөл байдал үүссэн байна. Талийгаач нь Баян-Өлгий аймгийн Булган сумын долдугаар багт оршин суудаг, тус улсад худалдаа хийхээр очоод гурав хонож байсан хэмээн эх сурвалж мэдээлэв
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.