Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн өрхийн эмнэлгийн хажуугийн тоглоомын талбайд тоглож байгаад ор сураггүй алга болсон 6 настай Б.Амгаланбаяр хүү гэрийнхээ ойролцоох траншейны нүхэнд унаж нас барсан байдалтай олдсон харамсалтай хэрэг гарлаа.
ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүү, “Эрэн хайх баг ор сураггүй алга болсон хүүгийн цогцсыг өчигдөр 16 цагийн үед гэрийнх нь ойролцоо траншейны нүхнээс олсон. Урьдчилсан байдлаар гадны нөлөөгүй гэх дүгнэлт гарсан. Хүүгийн цогцсыг Шүүх шинжилгээний хэлтэст хүргэсэн бөгөөд задлан шинжилгээний хариугаар эцсийн дүн гарна” гэв.
Хүүхдийг өнгөрсөн баасан гараг буюу энэ сарын 27-ны өдрөөс эхлэн тус аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хамтарсан эрэн хайх багийн 50 гаруй алба хаагч мөн иргэдийн тѳлѳѳлѳл эхний ээлжинд аймгийн төвийг самнан, өчигдрөөс Говь-Алтай аймгийн Онцгой комиссын хурлаар хүүг хайх ажиллагаанд аймгийн тусгай алба мэргэжлийн ангиудыг хамруулан хүч нэмж 100 гаруй алба хаагч оролцуулсан юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.