БСШУСЯ, Монгол Улсын Шинжлэх Ухааны акадeми, Шинжлэх ухаан тeхнологийн сан, Mонголын залуу эрдэмтдийн холбоо, Эдийн засаг, бизнeсийн салбарын залуу эрдэмтдийн холбоо хамтран зохион байгуулсан “ХҮРЭЛТОГООТ” Эрдэм шинжилгээний бага хурлын “Эдийн засаг, мeнeжмeнт”-ийн салбар хуралдаан 2018.10.13-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус салбар хуралдааны эхний шатанд 25 залуу судлаачдын эрдэм шинжилгээний өгүүлэл ирсэнээс 8 өгүүлэлийг шалгаруулан 2 шатны салбар хуралдаанд илтгэл хэлэлцүүлсэнээс Тэргүүн байранд Монгол банкны судлаач Б.ХҮСЛЭН, Дэд тэргүүн байранд ШУТИС-ийн БУХС-ийн багш Д.ОЮУНГЭРЭЛ нар шалгарч тус бүр 4 сая төгрөгний БСШУСЯ-ны грант тэтгэлгийн эзэд болцгоолоо. Эрдэм шинжилгээний бага хурлын 1-р шатанд өгүүлэл өгсөн, 2-р шатанд шалгарч өгүүлэлээ хэвлүүлэн илтгэлээ хэлэлцүүлсэн болон Шүүгчээр ажилласан Dr.Sc., МУИС-ийн анхны Эмирит проф. Академич Т.Дорж, Гавьяат эдийн засагч Dr.Sc., Проф. Г.Батхүрэл, Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Dr.Ph., Дэд проф.Б.Түвшинтөгс, МУИС-ийн БС-ийн Менежментийн тэнхимийн эрхлэгч Dr.Ph., Дэд проф. Д.Энх-Отгон, ХААИС-ийн ЭЗБС-ийн Менежментийн тэнхимийн эрхлэгч Dr.Ph., Дэд проф.Д.Мягмарсүрэн, Салбар хуралдааныг хөтлөн явуулсан СЭЗИС-ийн Dr.Ph., Проф. Ч.Наранчимэг, ШУТИС-ийн БУХС-ийн Dr.Sc., Проф. Б.Цэцэгээ, Ерөнхий зохион байгуулагч МЗЭХ-ны Ерөнхийлөгч Dr.Ph. Д.Баттогтох,Зохицуулагч В.Баярмаа, ЭЗБС-ын Тэргүүн З.Отгон нартаа талархал илэрхийлэе.
35 хүртэлх насны залуу судлаачид та бүхний маань оюуны олимп болсон “Хүрэлтогоот-2019” эрдэм шинжилгээний бага хурлын бэлтгэл ажил өнөөдөрөөс эхлэж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.