Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2018.10.02/ “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг хэлэлцлээ.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны үед Нийслэлийн Прокуророос яллагдагч Ч.Ганзоригт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Прокуророос ирүүлсэн дээрх саналыг хэрэгт ирүүлсэн баримтаар тогтоогдож байна гэж үзэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар өнөөдрөөс эхлэн Ч.Ганзоригийг нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.