Хятадын Эрчим хүчний агентлагийн даргыг авлигын хэргээр баривчилжээ

2018-09-25 Ертөнц

 

БНХАУ-ын Эрчим хүчний агентлагийн дарга, Хятадын үндэсний нүүрсний бодлогыг бүтээгчдийн нэг Нур Бекриг авлигын хэрэгт холбогдуулан Сахилга бат хянан шалгах хороо баривчилжээ. Түүнийг “ноцтой сахилга бат болон хууль зөрчсөн” хэмээн тус хорооноос мэдэгдсэн байна. Сахилга бат хянан шалгах хорооноос баривчлагдсан тухай нь олон нийтэд зарласан бараг бүх албан тушаалтан ял сонсдог.

2012 оноос эхлэн эдийн засаг уналтад орж, Хятадын нүүрсний үнэ буурч байх үед Нур Бекри нь Австрали болон бусад орнуудаас орж ирэх нүүрсний импортыг хааж, Шинжианы нүүрсний эрэлтийг хэвийн хэмжээнд нь барихын төлөө шаргуу ажилласан хүмүүсийн нэг юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.