“Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдэвт зөвлөгөөн энэ сарын 20-21-нд Улаанбаатар хотноо болно. Энэ талаар БХБЯ-ны Газар зохион байгуулалт, геодези,зураг зүйн газраас мэдээлэл хийлээ.
Дэлхий нийтэд өндөр технологи өдрөөс өдөрт гэрлийн хурдаар хөгжиж байна. Анх 1997-1998 оноос эхлэн гар утас гэгч шинэ соргог зүйлийг бүтээж, өнөөдөр дэлхий нийтээрээ хэрэглэх болжээ. Ингэхдээ зөвхөн хүмүүсийн яриаг дамжуулдаг байсан бол өдгөө дижитал хэлбэрээр дүрсээ харж мэдээлэл солилцох боломжтой болсон. Тэгвэл технологийн дэвшлийг дагаад мэдээллийн систем ч шинэчлэгдэж ирэв. Үүнийг олон улсын түвшинд “Орон зайн мэдээллийн дэд бүтэц” хэмээн томъёолж байна.
Ийнхүү дэлхий нийтээр нэгдсэн системд үндэслэж, нөгөөтэйгүүр байрлалд суурилж мэдээлэл солилцож байхыг зорисоор байгаа юм. Харин энэхүү ажлыг НҮБ-аас чиглүүлж, зохион байгуулдаг аж. Мөн 2012 онд НҮБ-ын дэргэд орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн хороо байгуулагдаж, дэлхий нийтээр энэ систем рүү шилжих ажлыг зохион байгуулж иржээ. Энэ хүрээнд манай улс НҮБ-аас дэвшүүлсэн орон зайн мэдээллийн системийг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна. Тиймээс 2016 онд Монгол Улсын Их хурлаас тогтвортой хөгжлийн бичиг баримт-2020, 2030-ыг баталсан. Түүний хүрээнд орон зайн систем, дэд бүтцийг хөгжүүлэх зорилт тавиад байгаа аж. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ асуудлыг тусгасан. Энэ хүрээнд БХБЯ-ны Газар зохион байгуулалт, геодези,зураг зүйн газраас олон улсын байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаатай явж иржээ. Эдгээр байгууллагатай хамтран Олон улсын зөвлөгөөн зохион байгуулах гэж байгааг энэхүү хурлын үеэр албаны хүмүүс мэдэгдлээ. Харин энэ зөвлөгөөнд НҮБ-аас төлөөлөл оролцох юм байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.