МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ САЙНШАНД САЛХИН ПАРК АШИГЛАЛТАД ОРЛОО

2018-09-18 Мэдээ, мэдээлэл


Монголын хамгийн том “Сайншанд салхин парк”-ын нээлтийн арга хэмжээ есдүгээр сарын 17-ны өдөр боллоо.

Сайншандын салхин цахилгаан станцыг байгуулахаар Сайншанд салхин парк ХХК нь 2009 онд байгуулагдсан бөгөөд төслийн барилга угсралтын ажил өнгө оны найм дугаар сард эхлэж, эрчим хүчний дэд станц болон 25-н ширхэг салхин турбин генераторуудын суурилуултын ажил энэ оны наймдугаар сарын 21-ний өдөр дууссан.

Уг төсөл хэрэгжсэнээр 55 МВт суурьлагдсан хүчин чадал бүхий салхин парк ашиглалтанд орж, жилд 100 мянга гаруй айл өрхийн цахилгааны хэрэглээг хангахуйц эрчим хүч үйлдвэрлэж, 200 мянга гаран тонн нүүрс хүчлийн хий агаар мандалд ялгарахаас сэргийлэх аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.