Япон улсын Хоккайдо мужид 03:08 цагт 6.7 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Японы засгийн газраас уул нурж,байшин барилга их хэмжээгээр эвдэрч хэмхэрч, зам хагарч хуваагдсан байдалтай ба гамшигт өртсөн хүний тоо болон хохиролын хэмжээг нарийн тодорхойлох боломжгүй байгааг мэдээлсэн. Харин 10:00 цагийн байдлаар 127 хүн бэртэж гэмтэж, 32 хүн тодорхойгүй, нэг хүн нас барсан байгаа ерөнхий тоо байгаа хэдий ч Шинзо Абэ Ерөнхий сайд хүний амь насыг 1- рт тавьж аврах үйл ажиллагааг улам эрчимжүүлэх үүргийг цэрэг цагдаа, онцгой байдлын газарт өгчээ.
Одоогийн байдлаар 2.95 сая гаруй хэрэглэгч цахилгаангүй болжээ. Газар хөдлөлийн чичиргээ нь ирэх долоо хоногийг дуустал мэдрэгдэх төлөвтэй байгаа аж. Хамгийн их хохирол амссан нь Саппоро хот гэнэ.
Ерөнхий сайд Шинзо Абегийн мэдэгдсэнээр 4000 аврах ажилтан газар хөдлөлтийн бүсэд ажиллаж байгаа бөгөөд шаардлагатай гэж үзвэл аврах ажилтнуудын тоог 25 мянгад хүргэх аж.
Японы NTT цахилгаан холбооны компани Хоккайдод болсон газар хөдлөлтийн дараа гар утасны сүлжээ тасарсан учир түр хугацаанд олон нийтийн утасны сүлжээгээ үнэгүй болгосон байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30415
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.