Зам, тээврийн сайдын 2013 оны “Автотээврийн жишиг тариф шинэчлэн батлах тухай” 162 дугаар тушаалаар хот хоорондын зорчигч тээврийн 1 хүн.км-ийн жишиг тарифыг том болон дунд оврын автобусанд 45-55 төгрөг, бага оврын тээврийн хэрэгсэлд 55-65 төгрөг байхаар баталсан байдаг. Батлагдсан жишиг тарифтаа хүрдэггүй болон жишиг тарифтаа хүрсэн хэдий ч 2013 оноос хойш шатахууны үнийн өсөлтөөс алдагдалтай ажилладаг, зорчигч урсгал багатай чиглэлүүдэд үйл ажиллагаа эрхлэгч 40 орчим аж ахуй нэгж болон Хот, хоорондын тээвэр эрхлэгчдийн нэгдсэн холбооноос удаа дараа санал, шаардлага ирүүлсэн талаар АТҮТ ТӨҮГ-аас мэдээлж байсан.
Энэхүү шаардлагын дагуу эдийн засгийн тооцоо судалгааг хийж, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн үнэ, тарифт 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 00:00 цагаас эхлэн ийнхүү өөрчлөлт оруулж, зохицуулалт хийхээр болжээ.
Тухайлбал, хамгийн ойр чиглэл буюу Төв аймгийн Зуунмод чиглэлд 300 төгрөгөөр, хамгийн хол чиглэл буюу Ховд аймгийн Булган сум чиглэлд 9500 төгрөгөөр нэмэгдэх тооцоо судалгааг гаргасан байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.