АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны эхний 6 сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй 552 гомдол, мэдээлэл хянан үзсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 342-оор их буюу 2.6 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Хүлээн авсан 552 гомдол, мэдээллээс 287 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргасан, 209 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргасан, 45 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Одоо 31 гомдол ажиллагаанд шалгагдаж байна.
Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2018 оны эхний хагас жилийн байдлаар 753 холбогдогчтой 602 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 432 хэргээр буюу 3,5 дахин өссөн байна. Үүнээс 84 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 175 хэргийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 21 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 2 хэргийг түдгэлзүүлж, одоо 320 эрүүгийн хэрэг шалгаж байна. Эдгээр 320 хэргийн 289 нь хэрэг бүртгэлтийн хэрэг, 31 нь мөрдөн байцаалтын хэрэг байна. Энэ сард мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн 47 хувийг шийдвэрлэсэн.
Хэрэг бүртгэлтийн шинээр нээсэн зарим хэргийн товч мэдээлэл:
МУИС-ийн эрх бүхий албан тушаалтан нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж санхүүгийн дүрэм, журам зөрчиж цалин урамшуулал олгосон, гадаад томилолт, сургалтын төлбөр зардлыг үндэслэлгүйгээр гаргаж өөртөө болон бусдад давуу байдал олгосон;
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан нь ажиллах хугацаандаа тендер сонгон шалгаруулалтгүйгээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 43.6 сая төгрөгийг шилжүүлсэн, мөн төсөвт тусгагдаагүй зардал гарган 23.1 сая төгрөгийн тавилга, эд хогшлыг худалдан авах дүрэм журмыг зөрчин шууд худалдаа хийж өөртөө болон бусдад давуу байдал олгосон;
Хууль Сахиулах их сургуулийн Сургалт хариуцсан чанарын албаны эрх бүхий албан тушаалтан нь 2018-2019 оны хичээлийн жилийн бакалаврын элсэлтийн шалгалтын оноо хүрээгүй элсэгчээс хахууль авсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь байгууллагын дотоод хяналтаар илэрснийг мөрдөн шалгах ажиллагаа явуулахад удаа дараагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.