МХБХ-ны урилгаар Монгол улсад ирсэн АХБХ-ны Ерөнхийлөгч Шейх Салман Бин Халифа айлчлалынхаа хоёр дахь өдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд УБ хотын захирагч С.Батболдтой уулзалт хийлээ.
Уулзалтынхаа үеэр Шейх Салман Бин Халифа нийслэл хотын 79-р сургуулийн талбайд 11 настай бяцхан хүү амь насаа алдсан тухай мэдээлэл авсан тухайгаа хэлээд цаг бусын энэ эндэлд гүнээ харамсал илэрхийлж, хөлбөмбөгийн спортоор хичээллэж байсан бяцхан тамирчны дурсгалыг хүндэтгэж уг сургуулийн хөл бөмбөгийн талбайг шинээр засварлаж өгөхөөр амлав.
Нийслэлийн засаг дарга бөгөөд С.Батболд энэхүү санаачилгад талархаж байгаагаа илэрхийлж, хэрвээ АХБХ-ноос талбайг шинээр барьж өгвөл, НЗДТГ-ын зүгээс уг сургуульд хөлбөмбөг хөгжүүлэхэд шаардлагатай бусад зүйлээр хангаж, мэргэжлийн багш томилон өгч, хөлбөмбөгөөр амжилттай хичээллэдэг жишиг сургууль болгоход анхаарч ажиллана гэв. Мөн тун удахгүй, ирэх 9-р сард Улаанбаатар хотод зохион байгуулах Зүүн Азийн тэмцээнийг зохион байгуулахад зохих түвшинд туслахаа амлалаа.
АХБХ-ны Ерөнхийлөгч Шейх Салман Бин Халифагийн зүгээс МХБХ, АХБХ-ны энэхүү санаачилга нь та бид бүгдийн нийгмийн хариуцлагын асуудал тул ийнхүү анхаарч хамтран ажиллахаар шийдвэрлэж байгаад болон МХБХ-ны хүлээн авч зохион байгуулах Зүүн Азийн тэмцээнд дэмжлэг үзүүлэх гэж байгаад Нийслэлийн засаг даргад талархал илэрхийллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.