Та хоногт хэрэглэдэг давсны хэмжээгээ хянаж үзсэн үү

2018-04-23 Мэдээ мэдээлэл

Нийслэлийн эрүүл мэндийн газраас зүрх судас, тархины цус харвалт зэрэг эрсдэлт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор давсны хэрэглээг бууруулах нь хэрхэн ач холбогдолтой болохыг энэхүү зөвлөмжийн дагуу хүргэж байна.
Та хоногт хэрэглэх давсны хэмжээгээ 2.5 гр хүртэл бууруулж чадвал зүрхний шигдээс, тархины цус харвалтаар өвчлөх эрсдэлийг дөрөв  дахин бууруулж чадна гэсэн үг юм.

Давс ихээр хэрэглэснээр ам цангаж, улмаар шингэн ихээр хэрэглэн, дараа нь даралт ихэсдэг гэж өнөөдрийг хүртэл үзэж ирсэн. Гэвч үнэн хэрэгтээ илүүдэл давс (дундажаар хүн сардаа хоёр  аяга илүүдэл давс хэрэглэдэг) маш их өвчлөлийн суурь болохоос гадна, харин зарим нэгэн онолоор хөгшрөх процессыг түргэсгэдэг байна.

А.Уянга

<

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.